-Аргын тооллын 3 сарын 3. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 3. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 5, шарагчин үхэр, суудал шороо, мэнгэ 3 хөх, гоё хүүхэн-1 од, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:29-18:39.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүн үс засуулахад эд, мал арвижна. Гэвч хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Ном унших, замд гарах, эм найруулах, хурим хийх, үхэгсдийн үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, модны үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ