-Аргын тооллын 3 сарын 1. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 1. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 3, улаагчин гахай, суудал хий, мэнгэ 5 шар, дэлгэрүүлэгч-26, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:33-18:36.
-Өдрийн сайн цаг: Үхэр(0140-0340), луу(0740-0940), морь(1140-1340), хонь(1340-1540), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баян, баясгалантай болох сайн. Гэвч могой, морь, хонь жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, гэр бүрэх, дэлгэрүүлэх ба эрхшээх үйл, шинэ бүтээл гаргах, сургуульд суралцах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, гөлөг тэжээх, нас уртасгах ном айлдуулах, эм найруулах, усан эмчилгээ хийлгэхд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, хатуу үйлийн ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ