Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүгч, ажилтнууд болон Ховд аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдын ажил хэрэгч, хамтарсан нөхөрсөг уулзалт 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгйин Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Энэхүү хамтарсан уулзалтаар Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажлын тайланг танилцуулж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой хуульд орсон нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалтын талаар танилцуулсан бол Ховд аймаг дахь сум дундын иргэн, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн биелэлт, гүйцэтгэх хуудасны хэрэгжилтийн талаар харилцан ярилцаж, анхаарах зарим асуудлыг хамтран шийдвэрлэж, ажиллахаар боллоо.
Уулзалтын үеэр шүүхийн шүүгч, ажилтнууд Хорих 451-р хорих ангид хүмүүжиж буй ялтангуудын нөхцөл, байдалтай газар дээр нь танилцлаа.