-Аргын тооллын 1 сарын 24. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 1 сарын 24. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 27, цагаагчин гахай, суудал огторгуй, мэнгэ 5 шар, хонгорцог-17 од, түлэхийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:29-17:40.
-Өдрийн сайн цаг: үхэр(0140-0340), луу(0740-0940), морь(1140-1340), хонь(1340-1540), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сэтгэл амар, өлзийтэй сайн. Гэвч могой, морь жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээхэд сайн. Хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, анд бололцоход муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ