-Аргын тооллын 1 сарын 23. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 1 сарын 23. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 26, цагаан нохой, суудал төмөр, мэнгэ 6 цагаан, хонгорцог-17 од, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:30-17:38.
-Өдрийн сайн цаг: бар(0340-0540), луу(0740-0940), могой(0940-1140), бич(1540-1740), тахиа(1740-1940), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүн үсээ засуулахад амгалан жаргалантай болно. Гэвч луу жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, сайн үйлс үүсгэх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, шарил шатаах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ