-Аргын тооллын 1 сарын 21. Бямба ( Санчир ) гараг / 2017/


-Аргын тооллын 1 сарын 21. Бямба ( Санчир ) гараг / 2017/
-Билгийн тооллын 24, шар бич, суудал нь гал, мэнгэ нь 8 цагаан, эрхтний тэнгэрт-15 од, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:32-17:35.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), луу(0740-0940), могой(0940-1140), хонь(1340-1540), нохой(1940-2140) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр муу болой.
-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, насны буян бүтээх, эд мал авах, цэцэрлэг байгуулах, хот байшин барих, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, равнайлах, бэрийн үйл, худаг малтахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ