-Аргын тооллын 1 сарын 20. Баасан ( Сугар ) гараг / 2017 /


-Аргын тооллын 1 сарын 20. Баасан ( Сугар ) гараг / 2017 /
-Билгийн тооллын 23, улаагчин хонь, суудал нь хий, мэнгэ нь 9 улаан, салхины эх-14 од, үл тохирохын барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр. Их хүйтний улирал-05:43.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:33-17:34.
-Өдрийн сайн цаг: бар(0340-0540), туулай(0540-0740), могой(0940-1140), бич(1540-1740), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үсээ бүү засуул тэрсүүд өдөр болой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олбол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ