-Аргын тооллын 1 сарын 16. Даваа (Сумьяа) гараг / 2017/


-Аргын тооллын 1 сарын 16. Даваа (Сумьяа) гараг / 2017/
-Билгийн тооллын 19, харагчин туулай, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, бага морь-10 од, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:28.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), бар(0340-0540), туулай(0540-0740), морь(1140-1340), хонь(1340-1540), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сайн ерөөлт, бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах болой. Гэвч тахиа, луу жилтнүүдэд цээртэй.
-Хонь, гахай, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Зөөлөн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сан тавих, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, мал адгуус муулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал худалдахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.


 МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатар. Утас: 96616668

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ