-Аргын тооллын 1 сарын 15. Ням (Адьяа) гараг / 2017 /


-Билгийн тооллын 18, хар бар, суудал төмөр, мэнгэ 5 шар, их морь-9 од, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:26.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), луу(0740-0940), могой(0940-1140), хонь(1340-1540), нохой(1940-2140) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Морь, нохой, бар, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, буяны үйл, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, идээ, хувцас олох, худалдаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, хувцас эсгэх, замд явахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
                       МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатар. Утас: 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ