-Аргын тооллын 1 сарын 14. Бямба(Санчир) гараг / 2017 /


-Аргын тооллын 1 сарын 14. Бямба(Санчир) гараг / 2017 /
-Билгийн тооллын 17, цагаагчин үхэр, суудал шороо, мэнгэ 6 цагаан, үнэг-8 од, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:25.
-Өдрийн сайн цаг: бар(0340-0540), туулай(0540-0740), могой(0940-1140), бич(1540-1740), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, үхэгсдийн ба дэлгэрүүлэх үйл, насны буян бүтээх, эд мал авах, мал зарах, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
   
МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатар. Утас: 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ