-Аргын тооллын 1 сарын 9. Даваа (Сумьяа) гараг / 2017 /


-Аргын тооллын 1 сарын 9. Даваа (Сумьяа) гараг / 2017 /
-Билгийн тооллын шинийн 12, улаан бич, суудал ус, мэнгэ 2 хар, чөлөөт эх-3 од, идэр барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:19.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), луу(0740-0940), могой(0940-1140), хонь(1340-1540), нохой(1940-2140) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуулахад муу болой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, туг дарцаг хийсгэх, сайн үйл, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, мал адгуус худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
                       
                    МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатар. Утас: 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ