“Архи, тамхигүй Ховдчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэхийг анхааруулж байна.


Шинэ жилийн баярын үеэр эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сулруулан, тэднийг харгалзах хүнгүйгээр гэртээ үлдээж, ахуйн хэрэглээний аюулгүй байдлыг хангаагүйгээс хүүхэд түлэгдэх, осол гэмтэлд өртөх явдал гарч байсан тул баярын өдрүүдэд хүүхдүүддээ  тавих анхаарал халамжаа сайжруулан, тэднийг заавал насанд хүрсэн хүний дэргэд үлдээж, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн шинэ жилийн баярыг  тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас  амь нас, эрүүл мэндээрээ хохирсон явдал урьд урьдны жилүүдэд гарч байсан ба  Ховд аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Архи, тамхигүй Ховдчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэж, бие биенээ архиар шахахгүй байхыг анхааруулж байна.
Шинэ жилийн баяр тэмдэглэхтэй холбогдуулан иргэд та бүхэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, стандартын бус согтууруулах ундаа хэрэглэж эрүүл мэндээрээ хохирох, осгож бэртэхээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байхын зэрэгцээ архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаатай эсэхийг сайтар үзэж, сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулъя.



Таны найз нөхөд, хамт олны тань хэн нэгэн нь архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн бол гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, заавал гэрт нь хүргэн, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөхийг анхааруулъя. Мөн албан байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа дарга, удирдлагууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар ажилтан, алба хаагчиддаа урьдчилан анхааруулга, зөвлөмж өгч, баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар яриа таниулга хийхийг ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОНХАЛБАНААС  анхааруулж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ