-Аргын тооллын 12 сарын 18. Ням(Адьяа) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 18. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 20, үнэг-8 од, хөх нохой, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:00.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр, барилдлага нь муу болой.
-Бар, морь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтэн сөрөг муу.
-Гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, байшингийн суурь тавих, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, хувцас эсгэх, замд явахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ