-Аргын тооллын 12 сарын 17. Бямба(Санчир) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 17. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын 19, найралт эх-7 од, харагчин тахиа, түлэх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:00.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун хойт зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үсээ засуулахад сайн ерөөлт, сайн хүнтэй учрах. Гэвч туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Замд явах, насан буян бүтээх, эд мал авах, байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ