-Аргын тооллын 12 сарын 15. Пүрэв(Бархасвад) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 15. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын 17, хэрцгий охин-5 од, цагаагчин хонь, үл зохилдох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:34-17:00.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр, барилдлага нь муу болой.
-Гахай, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, хот балгад байгуулах, үхэгсдийн үйл, сургуульд сурах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, төрөх, буяны үйл, бурханд залбирах, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөхөд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ