-Аргын тооллын 12 сарын 13. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 13. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 14, чөлөөт эх-3 од, шарагчин могой, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:33-16:59.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эд олох маш сайн. Гэвч гахай, могой, морь жилтнээ цээртэй.
-Үхэр, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Хувраг болох, хот балгадын үйл, цэргийн ба догшин үйл, худалдаа хийх, ноён тавих, захиран тушаах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Мод таслах, эм найруулах, үхэгсдийн үйл, бэрийн үйл, морь худалдах, замд гарах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ