Д.ДЭНСМАА: ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА.
Иргэдийн төлөөлөгч Д.Дэнсмаа: Миний бие Д.Дэнсмаа нь Ховд аймагт ажиллаж амьдардаг. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Иргэний хариуцлагаа ухамсарлаж, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөсөндөө маш их баяртай байна. Шүүх хуралдаанд оролцохын өмнө хэргийн материалтай танилцаж, оролцох гэж байгаа хэргийнхээ талаар тодорхой мэдээллийг авсан. Шүүхийн үйлчилгээ хурдан шуурхай, иргэдэд хүрч ажиллаж байгаад баяртай байна гэв.
Б.ОТГОНХҮҮ: ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛСОНДОО БАХАРХАЖ БАЙНА.
Иргэдийн төлөөлөгч Б.Отгонхүү: Миний бие Б.Отгонхүү нь Ховд аймагт ажиллаж амьдардаг. 2016 онд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр анх удаагаа иргэний хэргийн шүүх хуралдаанд сууж үзлээ. Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх үед иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсондоо бахархах сэтгэл төрж байсан. Монгол улсын иргэн хүний хувьд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаадаа маш их баярлаж байна. Ховд аймгийн шүүхийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье гэв.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА