“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-СУРАГЧДАД”
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын үйл ажиллагааны 4 дүгээр улирлын төлөвлөгөөний дагуу тус шүүхийн тамгын газрын ажилтнууд Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” болон шүүхийн тогтолцоо, шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэл хийж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.
“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД”
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн”-г танилцуулах, шүүхийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор сар бүр “Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн ажилтан, албан хаагчидад шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнг танилцуулж, шүүхийн тухай багц хуулиудын онцлог зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хууль, Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн талаар тус шүүхийн захиргааны ажилтан нар мэдээлэл хийж, санал хүсэлтийг сонслоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн ажилтан, албан хаагчидад шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнг танилцуулж, шүүхийн тухай багц хуулиудын онцлог зохицуулалтаар тус шүүхийн захиргааны ажилтан нар мэдээлэл хийж, санал хүсэлтийг сонслоо.
“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-БАГУУДАД”
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн”-г танилцуулах, шүүхийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор сар бүр “Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн захиргааны ажилтан нар Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт, Магсаржав багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, тухайн багуудын ард иргэдтэй уулзаж, шүүхийн шинэтгэл, шүүхийн багц хууль болон иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл хийж, санал хүсэлтийг хүлээн авлаа. Мөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн захиргааны ажилтан нар Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан нарт шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнг танилцуулж, шүүхийн тухай багц хуулиудын онцлог зохицуулалтаар мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал хүсэлтийг сонслоо.