-Аргын тооллын 12 сарын 9. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 10. дэлгэрүүлэгч-26 од, хөхөгчин үхэр, идэр барилдлагатай өдөр. Баасаннамду өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:29-16:59.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх, зэрэг нэмэх сайн. Гэвч нохой, гахай, бар, туулай, хонь жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Даллага авах, эм найруулах, эд шатаах, дайсныг номхотгох, буцаах хариулгын үйл, шүтээн босгох, үхэгсдийн үйл, худалдаа хийх, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.