Жаргалант сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа” аяны хүрээнд нийт 18,0 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хандивлажээ.


Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас санаачлан өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа Алтай, Үенч, Булган сумын малчид, ард иргэдэд туслах зорилгоор “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа"  гэсэн хүмүүнлэгийн аяныг өрнүүлж аяны хугацаанд  мөнгөн дүнгээр тооцвол  18 сая төгрөгний өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг  хандивласан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байлаа. Тэгвэл  энэ сарын 6 ны өдөр Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон аяныг зохион байгуулсан ажлын хэсгийн хамтаар  Булган ссумын удирдлагуудад Жаргалантчуудын сэтгэлийн дэм болсон хандивын бараа бүтээгдэхүүнийг  хүлээлгэн өглөө. “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа хүмүүнлэгийн аянд Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд хамрагдан тусламжийн гараа сунгасан бөгөөд  аяны хугацаанд нийт 160 нэр төрлийн 12 мянга 758 ширхэг  эд зүйлсийг хандивлажээ.  Хандивын  бараа бүтээгдэхүүний 50 хувийг Булган суманд, 20 хувийг Алтай суманд, 30 хувийг нь  Үенч суманд олгохоор шийдвэрлэжээ.  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ