-Аргын тооллын 12 сарын 4. Ням(Адьяа) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 4. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 5. яруу эгшигт-21 од, цагаан бич, түлэх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:24-17:00.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Хулгана, бич, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтэн сөрөг муу.
-Ном унших, замд гарах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, эм найруулах, эрдэм сурах, буяны үйл, чимэг зүүх, бүжиг наадам хийх, дарцаг хийсгэх, хатуу үйл үүсгэвэл сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, байшин сав дээр гарах, хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ