-Аргын тооллын 12 сарын 3. Бямба(Санчир) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 3. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 4. элдэв тэнгэртэн-20 од, шарагчин хонь, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:22-17:01.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад баян ноён болох сайн. Гэвч хулгана, үхэр, гахай, үхэр жилтнээ цээртэй.
-Туулай, хонь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, хэрүүл тэмцэлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ