“Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа” аянд Жаргалант сумын сургууль цэцэрлэгүүд, 12 багийн ард иргэд идэвхтэй оролцжээ.


Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн үг бий.  Тэгвэл өвөлжилт хүндэрсэн цас зудтай хүнд нөхцөл ажиллаж амьдарч байгаа малчиддаа туслах үүднээс Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа”  хандивын аяныг зохион байгууллаа. Алтай, Үенч, Булган сумдын   малчид ард иргэдэд туслах, хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, иргэний үүргээ гүйцэтгэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, аймгийн БСУГ, аймгийн Улаан загалмайн хорооноос санаачлан “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа хүмүүнлэгийн аяныг өрнүүлсэн.  2016 оны 11-р сарын 21-ээс эхэлсэн уг аянд Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэд идэвх, санаачлагатай оролцож цас зудтай байгаа сумдын малчдад тусламжийн гараа сунгалаа. 

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ