Ховд аймгийн Дарви сумын иргэн, өндөр настан Б.Сонинцэцэг: ШҮҮХЭД БАЯРЛАЛАА.

                                  ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.




Ховд аймгийн Дарви сумын иргэн, өндөр настан Б.Сонинцэцэг: Би дүүгийнхээ ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Шүүх чирэгдэл багатай, түргэн шуурхай үйлчилж, миний дүүгийн улсад ажилласан жилүүдийг тогтоож өгсөнд маш их баяртай байна. Шүүх, хуулийн байгууллага хүнд сурталтай, шударга биш гэж яригддаг байсан цаг ард хоцорчээ. Шүүх үнэхээр шинэчлэгдэж байгаа юм байна. Ховд аймгийн шүүхийн хамт олонд маш их баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье гэв. 
                                                                             
                                                                      Мэдээлэл лавлагааны алба

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ