ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай шийдвэрлэх ажиллагаа бөгөөд  иргэд, хуулийн этгээд маргаанаа шүүхийн бус журмаар, түргэн шуурхай зардал багатайгаар шийдүүлэхийн тулд шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдад хандах нь ихсэж байна.
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа амжилттай шийдвэрлүүлсэн нэгэн иргэний сэтгэгдлийг хүргэе:



   

Миний бие Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан юм. Бидний маргааныг хурдан шуурхай зохицуулж, маргалдагч талтай эвлэрүүлж мөнгө авч өгөх хугацаа тохиролцуулж өглөө. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь зөв зүйтэй, хүнтэй тулж ажилладаг, асуудлыг хурдан шуурхай дор бүр нь зохицуулж өгдөг, цаг завыг хэмнэсэн давуу талтай юм байна. 



                                                     
                                           Эвлэрүүлэн зуучлагчид баярлалаа, ажлын амжилт хүсье.
                                    Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэн Я.Нямсүрэн
                                                                       
                                                                     Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ