-Аргын тооллын 11 сарын 15. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 16. 6 эхтэй хүү-2 од, цагаагчин үхэр, арвидах барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:58-17:15.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад тус ашиг олох сайн. Гэвч могой, морь, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Үхэр, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Цог буяны дэмбэрэлт үйл бүхэнд машид сайн өдөр. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.