Агаарын температурын сарын дундаж нь, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн буюу олон жилийн дунджийн орчим байна. /зураг 1 ,2/
Энэ сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орно. / зураг 3,4 /
Алтайн өвөр говийн нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан мөн Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч шөнөдө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Алтайн уулархаг нутгаар, Их нууруудын хотгор: Нэгдүгээр арав хоногийн эхээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч шөнөдө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эцсээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе ба сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи шуурганы хувьд: Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь
11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин орох хур тунадасны хувьд нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орохоор байна.
Цаашид 11 дүгээр сард ихэнх нутгаар цас ахиу орж, агаарын температур олон жилийн дунджийн орчим байхаар байгаа нь эрт цас бүрхүүл тогтон, мөстөж хатууранмалын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд таагүй нөлөөлж болзошгүйг анхаарна уу.