Жаргалант сумын шинэ дарга нар хэн байх вэ???


Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Сумдын ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарч, эхнээсээ хурлаа хийж эхлээд байна. Хамгийн олон мандаттай 2 сумын нэг болох Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг  11-р сарын 2 ны өдөр хуралдуулахаар болжээ. Нийтдээ 31 мандатын 6-г АН, 25-ыг нь МАН авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан болохоор одоо хэн нь Сумын ИХ-ын дарга, Засаг дарга болох бол гэсэн хүлээлт  иргэдийн дунд байгаа нь нууц бишээ. Бүрэн итгэж саналаа өгч, дэмжсэн учраас итгэлийг нь зүтгэлээр хариулах, эрдэм боловсролтой, сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах тийм  удирдагчийг хүлээж байгаа нь мэдээж юм. Эх сурвалжийн мэдээлсэнээр МАН-ын дүрмэнд ялсан намын дарга нь Засаг дарга байж болно гэж заасны дагуу Жаргалант сумын МАН-ын хорооны дарга Ц.Ганданповрон Жаргалант сумын Засаг дарга болох магадлал өндөр байна. Харин Жаргалант сумын ИТХ-ын даргад  сүүлийн 12 жил тасралтгүй Наран багийн Засаг даргаар ажиллаж, сумын ИТХ-д 4 дэхь удаагаа сонгогдсон И.Цэрмаа, Тахилт багаас Сумын ИТХ-д  2 дахь удаагаа сонгогдсон Д.Бумцэнд, Магсаржав багаас сумын ИТХ-д сонгогдсон  Аймгийн Барилгачдын холбооны тэргүүн, Ихрүүдийн холбооны тэргүүн Ц.Цэндхүү, Бичигт багаас сумын ИТХ-д сонгогдсон “Захчин түмний холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Цогтбаяр нарын нэг нь томилогдоно гэсэн мэдээлэл байна.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ