МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШУ-Ы АКАДЕМИЙН ГИШҮҮН, АКАДЕМИЧ, МАТЕМАТИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР АБИШИЙН МЕКЕЙН НЭРЭМЖИТ БАРУУН БҮСИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Абишийн Мекейн нэрэмжит Баруун бүсийн математикийн олимпиад 2016 оны 10-р сарын 08-09-ний хооронд  Баян-Өлгий аймагт явагдаж өнгөрлөө. Олимпиадад 6-12-р ангийн Баян-Өлгий аймгийн төвийн бүх сургуулиудын баг сурагчид,Увс аймгийн 3 сургуулийн баг сурагчид, Ховд аймгийн баг сурагчид, Говь-Алтай аймгийн баг сурагчид,  ангилал тус бүрт  15-17 шилдэг математикч сурагчид, нийт 130 гаруй шилдэг математикч сурагчид өрсөлдлөө.
Манай аймгийн ПРОГРЕСС сургуулийн Математикийн багш Б.Ганбаяр, Х.Лхамсүрэн,  6-12 ангийн 7 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо. 
12-р ангийн ангилалд  Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Б.Гантогтох тэргүүн байр алтан медаль 
10-р ангийн ангилалд Прогресс сургуулийн 10а ангийн сурагч У.Хулан дэд  байр мөнгөн медаль
7-р ангийн ангилалд Прогресс сургуулийн 7а ангийн сурагч Б.Байгалмаа дэд байр мөнгөн медаль  тус тус хүртсэн амжилт үзүүллээ.
Багийн дүнгээр Увс аймгийн баг сурагчид 1-р байр, Ховд аймгийн баг сурагчид 2-р байр, Баян-Өлгий аймгийн баг сурагчид 3-р байр тус тус эзэллээ.
Бүсийн олимпиадад амжилт гаргасан сурагчид болон тэднийг бэлтгэн оролцуулсан багш нартаа ажлын амжилт, сайн сайхныг хүсье

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ