-Аргын тооллын 10 сарын 12. Лхагва(Буд) гараг / 2016-Билгийн тооллын шинийн 11. тооно-22 од, улаагчин туулай, рашааны барилдлагат өдөр. Овоо, лус тахихад сайн.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:07-18:09.-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.-Үс засуулахад оюун билиг хурц, цэцэн мэргэн болох сайн. Гэвч хонь, могой, морь, тахиа жилтнээ цээртэй.-Туулай, хонь, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтэн сөрөг муу.-Наадам хийх, бичиг сурах, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засалд сайн. Барилга барих, бэрийн үйл, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, газар хөндөх, лам болох, ном сонсох, үр цацахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. Огноо: 10/11/2016 Төрөл: Зурхай Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 12063 Мэдээ таалагдсан: