Аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар “Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтанд оролцож байна.

Ховд аймгийн ИТХ-ын хурлын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар  УИХ-ын Тамгын газар , ЩХА, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хамтран  зохион байгуулж буй “Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтанд оролцож байна. Энэхүү сургалт нь шат шатны Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллагын үйл ажиллагааг  бэхжүүлэх, аймаг сумын ИХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчид,  багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг чадавхижуулж хөгжүүлэх гарц боломж юу байгаа талаар  зөвлөлдөж улмаар иргэний төлөөлөл, төрийн байгууллагын  хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх боломжийг бүрдүүлэхийн  зэрэгцээ бэрхшээл, тулгамдсан асуудал юу байгаа, түүнийг  хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна.
Мөн энэ үеэр Монголын Нутгийн Удирдлагын Холбооны  тэргүүн, Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Су .Батболд бүх аймгийн ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг үзэглэжээ. Санамж бичгийн хүрээнд аймаг, сум,багийн Нутгийн өөрөө  удирдах байгуулагын сонгуультан ажилтнуудад  хууль эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг ур чадварыг нь  дээшлүүлэх, Нутгийн Удирдлагын  байгууллагын үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ