Агаарын температурын сарын дундаж нь Алтайн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу олон жилийн дунджаас 0,5-1,0 градусаар дулаан байна.
Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орно.
Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор: Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагасаас бага зэрэг хүйтэрч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс бүх нутгаар хүйтэрч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байх төлөвтэй.
Алтайн уулархаг нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагасаас бага зэрэг хүйтэрч шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс бүх нутгаар хүйтэрч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх төлөвтэй.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.
Салхи шуурганы хувьд: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16м/с, хоёр ба гуравдугаар дунд үе болон сүүлчээр зарим газраар 16-18м/с, зарим үед 20-24м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь
10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин орох хур тунадасны хувьд дунджаас бага хур тунадас орохоор байна.
Зуны цаг агаарын нөхцөл, ургамлын ургалт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэлцээ муу гарсан сум багуудын нутгаар мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд одооноос анхаарч ажиллахыг зөвлөж байна.