-Аргын тооллын 10 сарын 3. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 2. салхины эх-14 од, шар морь, үл зохилдох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:54-18:27.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), туулай(0540-0740), морь(1140-1340), бич(1540-1740), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр, барилдлага нь муу болой.
-Морь, бар, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтэн сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, бэр авах, хурим хийх, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.
-Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, байр сууц тохижуулах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, ном сонсох, хувцас өмсөх, эд юм өгөх, замд гарахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.