-Аргын тооллын 10 сарын 1. Бямба(Санчир) гараг / 2016
-Намрын адаг шар нохой (их) сар, 3 хөх мэнгэ, төмөр суудалтай.
-Билгийн тооллын шинийн 1. тугчин-12 од, улаан луу, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:51-18:31.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр, барилдлага муу болой.
-Бич, луу, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, худаг гаргах, буяны үйл, замд гарах, насан буян бүтээх, эд мал авах, мод суулгах, байшин барих, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, зэтгэрийг номхтгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цэрэгт мордох, модны үйл, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.