-Аргын тооллын 9 сарын 15. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 14. чөдөр-23 од, цагаан хулгана, үл тохирох барилдлагатай өдөр. Усанд эм орох өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:29-20:04.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр, гарагийн барилдлага муу болой.
-Бич, хулгана, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Мал худалдах, замд явах, сургуульд сурах, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, төрөх, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, үр тарихад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.