-Аргын тооллын 8 сарын 26. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын 24. гөрөөсөн толгой-4 од, цагаан луу, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:02-20:44.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс бүү засуул. Од гарагийн барилдлага нь болой.
-Хулгана, луу, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, хувцас өмсөх, үхэгсдийн үйл, ном заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цэрэгт мордох, модны үйл, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.