2016 оны 08-р сарын 23 ны өдөр "Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой".

-Аргын тооллын 8 сарын 23. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 20. шийдэм-0 од, улаагчин үхэр, хүчин төгсөх барилдлагат өдөр. Мягмартагар өдөр. Лус тахихад сайн. Халуун эгэх-01:36.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:58-20:50.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Үхэр, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дайсныг номхотгох, цэрэг удирдах, хулгай дээрмийг илрүүлэх, гэмтнийг барих, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, барилгын суурь тавих, буяны үйлд сайн. Мал өгөх, өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, эрдэм ухаанд суралцах, малгай, хувцас өмсөх, эм найруулах, замд гарахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ