Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

-Аргын тооллын 8 сарын 19. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын 16. чөдөр-23 од, харагчин тахиа, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:52-20:57.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад тус ашиг олох сайн. Гэвч нохой, гахай, бар, туулай жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтэн сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, хот балгад барих, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ