-Аргын тооллын 8 сарын 18. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 15. тооно-22 од, хар бич, үл зохилдох барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:51-20:59.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Хулгана, бич, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, хишиг даллага авахуулах, сургуульд сурах, замд явах, номын хурал байгуулах, эм найруулах, төрөх, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.