Өнөөдөр мал адгуус худалдан авахад муу.

-Аргын тооллын 8 сарын 15. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 12. суулга-19 од, шарагчин могой, рашааны барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:47-21:05.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтэн сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, гэр байшин барих, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, насны хүчийг арвижуулах, усан засалд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийх, хутга мэсний үйл, мод таслах, газар малтах, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, замд гаргах, морь худалдах, ном сонсох, дээл өмсөх, эд юм өгөх, мал адгуус худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ