Өнөөдөр Хүүхдийн үс засуулахад эрхэм сайн

-Аргын тооллын 8 сарын 12. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 9. гар од-16 од, улаан бар, шид барилдлагат өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:44-21:08.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эрхэм сайн. Гэвч нохой, гахай, могой, морь жилтнээ цээртэй.
-Морь, нохой, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ