Өнөөдөр хувцас эсгэхэд муу өдөр.

-Аргын тооллын 8 сарын 11. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 8. эрхтний тэнгэрт-15 од, хөхөгчин үхэр, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:42-21:11.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна. Гэвч бич, тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Ад зэтгэрийг номхтгох, сургуульд сурах, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, төрөх, буяны үйл, худалдаа хийх, барилгын суурь тавих, номын үйлд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, хувцас эсгэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга,
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ