2016 оны 08-р сарын 08-ны өдөр Үс бүү засуул

-Аргын тооллын 8 сарын 8. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 6. тэргүүн дагуул-13 од, хар нохой, үл зохилдох барилдлагатай өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:38-21:16.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Морь, бар, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтэн сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, тариалангийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, гэр байшин барих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд, мал гадагш өгөхөд муу хэмээн ДОРНЫН ЗУРХАЙД заасан байна.
МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ