-Аргын тооллын 8 сарын 7. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 5. тугчин-12 од, цагаагчин тахиа, хүчин төгсөх барилдлагат өдөр. Няммэши өдөр. Намрын уур-11:44.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:36-21:18.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч бар, туулай жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, тахиа, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтэн сөрөг муу.
-Тушаал дэвших, ном сонсох, равнай үйлдэх, сахил авах, бэрийн үйл, замд гарах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, эм найруулах, буяны үйл, мэргэ төлгө тавих, сүм дуган нээхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, найр хийх, байшингийн суурь тавих, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөхөд муу. Гэр байшин шинээр баривал галд шатах ба гэрийн эзэнд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд хэмээн ДОРНЫН ЗУРХАЙД заасан байна.
МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатар