2016 оны 08-р сарын 06 ны өдөр "Үйл бүхнийг хоригловол тустай" хэмээн Дорнын зурхайд заажээ.

Аргын тооллын 8 сарын 6. Бямба(Санчир) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 4. харцага-11 од, цагаан бич, үл тохирох барилдлагатай өдөр. Бага хар өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:35-20:19. Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс бүү засуул. Нялхсын сүлд гараг. Бич, луу, үхэр  жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтэн сөрөг муу. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Шинэ үйл эхлэх, замд гарах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
                                                                                                        МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ