Ховд аймгийн баяр наадамд , Завхан, Говь-Алтай зэрэг 3 аймгийн 19 сумдын уяачид нас насны хурдан хүлгийнхээ тоосыг өргөж наадамчин олноо баясгалаа.

Дааганы уралдаанд нийтдээ 65 хурдан даага уралдсанаас:
1-д Ховд аймгийн Жаргалант сумын уяач Д.Баярболдын “Шаазгай алаг” 
2-т Ховд аймгийн Үенч сумын харьяат, Улсын Бүртгэлийн Хэлтсийн уяач Ц.Машбатын халзан
3-д Ховд аймгийн Мянгад сумын уяач Ж.Цэен-Ойдовын хүрэн
4-д Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Галбадрахын хонгор
5-д Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын уяач Д.Аварзэдийн хүрэн тус тус хурдалжээ.
            Шүдлэн насны морьдын уралдаанд нийт 57 шүдлэн  тоосоо өргөснөөс:
1-д Говь-Алтай аймгийн Тонхил сумын уяач Х.Алтангэрэлийн хүрэн
2-т Ховд аймгийн Мөст сумын уяач Амгаланбаатарын хээр
3-д Ховд аймгийн Жаргалант сумын уяач М.Ганзоригийн загал
4-д Ховд аймгийн Мянгад сумын уяач Ж.Загджавын хүрэн
5-д Ховд аймгийн мянгад сумын уяач Г.Ганзоригийн хүрэн халзан тус тус хурдалсан бол
                                Хязаалан насны морьдын уралдаанд:


1-д Ховд аймгийн Дөргөн сумын уяач Д.Төртүвшингийн хүрэн
2-т Ховд аймгийн Жаргалант сумын уяач Б.Батхуягийн ногоон
3-д Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уяач Ж.Пүрэв-Очирын бор
4-д Ховд аймгийн Мянгад сумын уяач Ж.Цэен-Ойдовын хүрэн халзан
5-д Ховд аймгийн Жаргалант сумын уяач Ц.Балжаагийн хонгор тус тус хурдалжээ.
              Соёолон морьдын уралдаанд нийт 52 хурдан соёолон уралдсанаас:
1-д Ховд аймгмийн Буянт сумын уяач Д.Мягмарцоожийн хүрэн
2-т Ховд аймгийн Жаргалант сумын  уяач З.Лувсангийн Буган хээр
3-д Ховд аймгийн Зэрэг сумын уяач К.Амарсайханы хүрэн
4-д Ховд аймгийн Дөргөн сумын уяач Д.Төртүвшингийн хүрэн халзан
5-д Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Уламбаярын халтар,
              Азарганы уралдаанд нийт 72 азарга уралдсанаас

1-д Ховд аймгийн Мянгад сумын уяач Г.Баянзулын хээр

2-т Ховд аймгийн Дөргөн сумын уяач Д.Төртүвшингийн хүрэн

3-д Ховд аймгийн Жаргалант сумын уяач Н.Энхболдын хул
4-д Ховд аймгийн Зэрэг сумын уяач Д.Зулбадрахын хонгор халзан
5-д Ховд аймгийн мянгад сумын уяач Ц.Оросоогийн хар, 
                     Их насны морьдын уралдаанд нийт 83 хурдан ажнай уралдсанаас
1-д Ховд аймгийн Мянгад сумын уяач А.Жамьянсүрэнгийн саарал
2-т Ховд аймгийн Жаргалант сумын уяач С.Пүрэвийн 5 цагаан
3-д Ховд аймгийн Булган сумын уяач Ч.Отгонбаярын хар
4-д Ховд аймгийн Дөргөн сумын уяач Ж.Хүрэлчулууны бор
5-д Ховд аймгийн Дөргөн сумын уяач Б.Бадамдоржийн хүрэн,
                     Жороо морьдын уралдаанд нийт 22 жороо уралдсанаас
1-д Ховд аймгийн Булган сумын уяач Д.Бээжингийн Даншиг хээр
2-т Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Энхбатын хээр
3-д Ховд аймгийн Зэрэг сумын уяач Г.Эрдэнэбатын хээр
4-д Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уяач Н.Ганзоригийн хул хээр
5-д Ховд аймгийн Ховд сумын уяач Х.Даулетбекийн хээр тус тус хурдалж энэ жилийн баяр наадмын  хурдны магнайгаар шалгарч асрын өмнө айргаар цоллуулж унасан хүүхэд, уясан эзнээ байрлуулж хурсан олон наадамчдыг баясган  цэнгүүллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ