Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын арга хэмжээ уламжлал ёсоор урианхай сурын харваагаар эхэллээ.Энэ жилийн баяр наадмын урианхай сурын харваанд улсын мэргэн 1, спортын мастер аймгийн мэргэчүүл 18, спортын дэд мастер 7, оролцож байна. Үүнээс гадна баян өлгий аймгаас 2 спортын мастер мөн аймгийн мэргэчүүл ирж оролцож байна.