2005 онд Мөст сумын харьяат Цэдэвийн Мягмарсүрэн МУ-ын заан цол хүртэж байсан байна. Түүнээс хойш Ховд аймгаас Заан цолтон төрж байгаагүй бөгөөд 11 жилийн дараа Чандмань сумын харьяат Баатархүүгийн Пүрэвсайхан улсынхаа баяр наадамд 7 даван МУ-ын заан цол хүртсэн билээ. МУ-ын шинэхэн заан аймгийнхаа баяр наадамд зодоглохоор Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди зарим тэргүүлэгчдийнхээ хамтаар болон Аймгийн Үндэсний бөхийн холбоо, Чандмань нутгийнхан хүндэтгэн угтан авчээ. Огноо: 7/17/2016 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 12462 Мэдээ таалагдсан: