Аймгийн ИХ-ын 41 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Г.Пүрэвганди Ховд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдлоо.

Ховд Аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 15 ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар Аймгийн ИХ-д төлөөлөгчөөр сонгогдсон 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан Аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчдээ сонголоо. Тэргүүлэгчдийг 11 хүнтэй байхаар тогтлоо. Өөрөөр хэлбэл  МАН-ын бүлгээс 7 Ардчилсан намын бүлгээс 4 хүн тэргүүлэгчээр томилогдсон байна. Харин аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар МАН-ын бүлэг 10 хоногийн завсарлага авч анхдугаар хуралдааныг 7-р сарын 25 ны 10 цаг хүртэл нээлттэйгээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх хүнээ намын удирдах зөвлөлтэйгээ зөвшилцөж нэгдсэн нэг шийдэлд хүрнэ гэж төлөвлөжээ.

 

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ