Олон улсын Хөөмийн 4-р наадам Олон ястны өлгий нутаг Ховд аймагт 2016 оны 07-р сарын 6-9 ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус наадмын гоцлолын төрөлд 24, хүүхдийн төрөлд 11, Хамтлаг төрөлд 7 баг тус тус оролцжээ. Олон улсын Хөөмийн 4-р наадамд Тува улс, БНХАУ, ШУӨЗО, ӨМӨЗО, Герман улсаас оролцсон ба Франц, ОХУ-ын судлаачид оролцсон байна. Тус наадмын дараа Хөөмийн наадамд оролцогчдын ГАЛА тоглолтыг Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт үнэ төлбөргүй тогложээ.
Орон нутгийн “Жаргалант Телевиз” энэ удаагийн хөөмийн наадмыг бүрэн эхээр нь сурвалжилсан учир үзэгч та бүхэн 2016 оны 07-р сарын 13 наас эхлэн хүлээн авч үзээрэй.